PASCUCCI'S NEW
파스쿠찌 신메뉴





Хамтдаа хийх шинэ алхам
Франчайз бизнесийн тайлбар хуралд та бүхнийг урьж байна.

SPACE
Салбарын төрөл

CORE

ESPRESSO BAR
에스프레소 바

CENTRO

SPECIAL
Салбарууд дараах байдлаар хуваарилагдана:
Pascucci брэнд нь 142 жилийн түүхтэй Италийн кофены соёлыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх зорилгоор өнөөдөр 20 гаруй улс оронд, нийт 600 гаруй салбар-тайгаар үйл ажиллагаа явуулж байна.
| Улс | Салбарын тоо |
|---|---|
🇮🇹Итали (Italy) | 38 |
🇰🇷БНСУ (South Korea) | 501 |
🇲🇳Монгол (Mongolia) | 6 |
🇯🇵Япон (Japan) | 5 |
🇨🇳Хятад (China) | 6 |
🇲🇹Мальта (Malta) | 7 |
🇨🇿Чех (Czech Republic) | 1 |
| Улс | Салбарын тоо |
|---|---|
🇷🇺ОХУ (Russia) | 1 |
🇲🇾Малайз (Malaysia) | 1 |
🇦🇹Австри (Austria) | 2 |
🇪🇸Испани (Spain) – Малага, Ибиза | 2 |
🇬🇱Гренланд (Greenland) | 1 |
🇨🇾Хойд Кипр (Northern Cyprus) | 3 |
🇦🇱Албани (Albania) | 3 |
🇽🇰Косово (Kosovo) | 3 |
🇨🇱Чили (Chile) | 2 |
🇧🇾Беларусь (Belarus – Brest) | 1 |
БРЭНДИЙН ӨВ СОЁЛ
ИТАЛИ СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ, МАШ НАРИЙН МЭДРЭМЖИЙГ ШИНГЭЭСЭН PASCUCCI
Pascucci брэнд нь 1883 оноос хойш өв уламжлалаа хадгалан, сайжруулсаар шинэ мэдрэмж, шинэ өнгө төрхийг бүтээн, орчин үеийн Итали хэв маягийг шингээсэн, чанартай, гоо зүйн тансаг мэдрэмжийг агуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.
БРЭНДИЙН УРИА
"PASCUCCI - SENSE OF ITALY"
Pascucci брэнд нь 142 жилийн турш Итали кофены өв уламжлалаа тээн, сайжруулан, шинэчилсээр ирсэн брэнд билээ. Итали мэдрэмж – таны гарт. Тантай хамгийн ойр байрлах Pascucci кофе шопын салбар бүр шинэхэн нэрсэн эспрессо, желато, тирамису гэх мэт бүтээгдэхүүн, үйлчилгэгээрээ дамжуулан Италид л мэдрэх боломжтой чанартай, чамин тансаг, хээнцэр, халуун дулаан мэдрэмжийг жинхэнэ утгаар нь танд хүргэх болно.
БРЭНДИЙН АЛСЫН ХАРАА
"ХҮН БҮРИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БОЛНО."
Pascucci бол зүгээр нэг кофены брэнд биш. Энэ бол Итали соёл, уламжлал, амт, чанарын илэрхийлэл юм. Pascucci-гийн салбарт хөл тавьсан мөчөөс л та Италийн гудамжинд алхаж буй мэт кофены тансаг үнэр, амт, уур амьсгал, уран нарийн дизайныг харах, үнэрлэх, сонсох, амтлах, хүрэх зэрэг бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрнэ. Pascucci таны амьдралын хэмнэл, өөртөө зориулах тансаг орон зай юм. Бид таны өглөө бүрийн эхлэл, эрч хүч нь байх болно. Завсарлага, уулзалт бүрт тань хамт байж, таны үнэнч хамтрагч, туслах, дотны найз тань байх болно.
БРЭНДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
"PASCUCCI - ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ МӨЧ БҮРИЙГ ИТАЛИ МЭДРЭМЖЭЭР ХӨГЛӨНӨ."
Бид амьдралын тань агшин бүрийг шинэлэг, өвөрмөц, тансаг Итали уур амьсгалаар хөглөж, сэтгэлд дулаахан мэдрэмжийг бэлэглэнэ.
БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНЭ / BRAND VALUE
Мэдрэмж + Итали = PASCUCCI Sense + Italy = PASCUCCI
Pascucci бол Итали уламжлал ба орчин үеийн мэдрэмжийн төгс хослол юм. Бид уламжлал ба шинэчлэлийг хослуулсан онцгой туршлагыг хэрэглэгчиддээ санал болгодог. Pascucci нь таны үнэ цэнэтэй мөч бүрийг Итали мэдрэмжээр хөглөх орчин үеийн хэв маягт нийцсэн орон зайг бүрдүүлдэг. Бид жинхэнэ Итали амт, соёлын мөн чанарыг мэдрүүлэхийг зорьдог.
ИТАЛИ 5 МЭДРЭХҮЙ 5 SENSES OF ITALY

Хараа
"Итали" гэхээр санаанд буудаг уламжлалт дүр төрхөөс давсан, илүү нарийн, шинэлэг мэдрэмжийг Pascucci-гийн цэс, интерьер дизайнаар дамжуулан мэдрэнэ.

Үнэр
Pascucci-гийн салбарт оронгуут л кофены анхилуун, гүн үнэр агаарт тархан, яг л Италийн гудамжаар алхаж буй мэт мэдрэмж төрнө.

Сонсгол
Италийн гудамжнаас сонсогдох эспрессо машины зөөлөн чимээ, уур савсах дуу нь амьд, эрч хүчтэй Италийн нэгэн өдрийг санагдуулна.

Амт
Pascucci-гийн төгс эспрессо, амтат десертүүд, уламжлалт жигнэмэг, тансаг желато зэрэг бүхий л цэс нь жинхэнэ Италийн амтыг амтлах боломжийг олгож, таны мэдрэхүйг баясгана.

Хүрэх
Эспрессо аяга, ширээ, сандал, хана, интерьерийн материал зэрэг дэлгүүрийн бүх элемент нь Итали чанар, орчин үеийн дизайн, уламжлалыг шингээсэн байдаг. Хэрэглэгчийн мэдрэхүйд тулгуурласан энэхүү орчны шийдэл нь Pascucci-гийн үнэ цэнийг улам бүр тодоор илэрхийлдэг.
БИДНИЙ БАГ ХАМТ ОЛОН
Бид Итали соёл, гоо зүй, мэдрэмжийг бүрэн ойлгож, түүнийг үйлчилгээндээ шингээж чаддаг жинхэнэ мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Тэд нарийн деталь бүрт анхаарч, кофе болон Итали гаралтай бүтээгдэхүүний талаар гүн гүнзгий мэдлэгтэйгээс гадна өөрсдийн уран мэдрэмж, сэтгэл шингэсэн ур чадвараар төгс бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн хэрэглэгчдэд хүргэдэг.
БИДНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Pascucci-д шинэлэг туршлага, дэгжин мэдрэмжийг эрхэмлэдэг, өөрийн хэв маягтаа үнэнч, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгодог хүмүүс үйлчлүүлдэг.
БИДНИЙ ӨНГӨ ТӨРХ — S·E·N·S·E OF ITALY
PASCUCCI таныг жинхэнэ Италийн мэдрэмжтэй (SENSE) танилцуулна:
SINCERE
(Чин сэтгэл)
142 жилийн уламжлал, Итали үнэнч зан чанар, гар урлалын сэтгэл шингэсэн үнэ цэнэ.
ELEGANT
(Дэгжин мэдрэмж)
Италийн гоо зүй, урлаг, орчны уран нарийн тансаг байдлыг мэдрүүлэх орон зай.
NEWNESS
(Шинэлэг мэдрэмж)
Орчин үеийн хэв маягийг Итали уламжлалтай хослуулсан шинэ, өвөрмөц илэрхийлэл.
SAVORY
(Амтлаг мэдрэмж)
Итали кофены гүн амт, баялаг үнэр, нарийн мэдрэхүйг бүх биеэрээ мэдрэх туршлага.
ENERGETIC
(Эрч хүчтэй мэдрэмж)
Италийн уур амьсгал, амьдралын хэмнэл, баяр баяслыг мэдрүүлж сэтгэлийг сэргээнэ.
Pascucci — Итали мэдрэмжийг таван мэдрэхүйгээр танд хүргэнэ.

PASCUCCI ФРАНЧАЙЗ
Туршигдсан бизнес загвар. Итали брэндийн хүчээр өсөх боломж.
Pascucci франчайз нь Монголын зах зээлд амжилттай туршигдсан, тогтвортой орлоготой, өндөр стандарттай бизнесийн загвар юм. GIFT Group-ийн менежмент, ложистик, сургалт, инновац дээр суурилсан нэгдсэн систем нь шинэ франчайз эзэмшигчдэд бизнесээ эрсдэл багатай, ёс зүйтэй, тогтвортой эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Франчайзын үндсэн давуу талууд:
◆ 142 жилийн Итали брэндийн нэр хүнд, дэлхийн 600+ салбарын туршлага
◆ Интерьер, зураг төсөл, нээлтийн үйл явцад зориулсан бүрэн дэмжлэг
◆ Өдөр бүрийн логистик, агуулах, шинэхэн хангамжийн систем
◆ Итали Espresso School стандартын мэргэжлийн сургалт
◆ Нээлтийн дараах супервайзорын өдөр тутмын менежмент ба хяналт
◆ GIFT Innovation Lab-ийн цэсний хөгжүүлэлт ба бүтээдэхүүний инновац
Хөрөнгө оруулалтын бүтэц:
◆ Франчайзын төлбөр – 80 сая₮
◆ Интерьер дизайн – 70,000₮/м²
◆ Барилгын хөрөнгө оруулалт – 2.5–2.9 сая₮/м²
◆ Нийт шаардлагатай хөрөнгө – 300–500 сая₮ орчим (байршлаас хамаарна)
Сарын шимтгэл (Royalty & Marketing Fund)
Эдгээр шимтгэлүүд нь салбарын нийт борлуулалтаас (total sales) автоматаар тооцогддог.
▸5% — Менежментийн төлбөр (Management Fee)
Энэ төлбөр нь GIFT Group болон Pascucci-гийн зүгээс танд үзүүлэх дараах үйлчилгээг санхүүжүүлдэг:
- ▪ Супервайзорын хяналт, зөвлөгөө
- ▪ Үйл ажиллагааны стандартыг хадгалах
- ▪ Шинэчлэл, сургалт, системийн сайжруулалт
- ▪ QC (Quality Control)
- ▪ Менежментийн программ, дата анализ, тайлангийн систем
Энэ нь брэндийн чанарыг жигд, тогтвортой байлгах үндсэн зардал юм.
▸2.5% — Маркетингийн сан (Marketing Fund)
Энэ сан нь сүлжээний хэмжээнд хэрэглэгддэг бөгөөд мөн адил нийт борлуулалтаас автоматаар хасагддаг.
- ▪ Брэндийн шинэ реклам, контент, кампани
- ▪ Нэгдсэн сошиал медиа сурталчилгаа
- ▪ Шинэ бүтээдэхүүний сурталчилгаа
- ▪ Хэрэглэгч татах урамшуулал, эвент
- ▪ Брэндийн имиджийн тогтвортой өсөлт
Энэ 2.5% нь таны салбарын борлуулалтыг өсгөх зорилготой шууд хөрөнгө оруулалт юм.
Нээх хугацаа:
Байршил баталгаажсанаас хойш 3–6 сарын дотор бүрэн нээлт хийх боломжтой.
Pascucci франчайз нь premium брэндийн хүч, Монголд батлагдсан бизнес модель, GIFT Group-ийн тогтвортой менежмент дээр суурилсан найдвартай, урт хугацааны боломж юм.

.jpg&w=3840&q=75)

.jpg&w=3840&q=75)




