МОНГОЛ ДАХЬ PASCUCCI-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Итали мэдрэмжийн Монгол дахь шинэ төв.
Монгол Улсад Pascucci-г GIFT Group 2024 онд албан ёсоор нэвтрүүлж, ердөө 1 жилийн дотор 5 салбарыг амжилттай байгуулсан. GIFT Group нь Yuna Korean Restaurant, Redpanda, Moony зэрэг Монголын зах зээлд танигдсан брэндүүдийг хөгжүүлж, 10 жилийн турш тогтвортой өсөлттэй ажилласан үндэсний том компани юм.
Монгол Улсад Pascucci-г GIFT Group 2024 онд албан ёсоор нэвтрүүлж, ердөө 1 жилийн дотор 5 салбарыг амжилттай байгуулсан. GIFT Group нь Yuna Korean Restaurant, Redpanda, Moony зэрэг Монголын зах зээлд танигдсан брэндүүдийг хөгжүүлж, 10 жилийн турш тогтвортой өсөлттэй ажилласан үндэсний том компани юм.
Сүүлийн нэг жилийн хугацаанд GIFT Group нь Pascucci-гийн брэндийн бүх стандарт, интерьер, цэс, үйлчилгээний системийг Монголын хэрэглэгчдэд бүрэн нутагшуулж, инноваци ба менежментийн нарийн тогтолцоогоор төгөлдөржүүлсэн.
Өнөөдөр Pascucci нь GIFT Group-ийн удирдлагаар жинхэнэ Итали кофены төв болж, Монголын зах зээлд байр сууриа бататган, улс даяар өргөжих шинэ шатандаа орсон байна.
Өдөр бүрийн шинэхэн барааны нийлүүлэлттэй ложистикийн систем
Italian Espresso School стандартын нарийн мэргэжлийн сургалт
Big-Data дээр суурилсан байршлын үнэлгээ – ашигтай локацийг шинжилж зөвлөх
GIFT Group-ийн менежмент, инновац, хяналтын системд тулгуурласан тогтвортой үйл ажиллагаа
Монголд туршигдсан франчайз амжилтын кейс – тогтвортой урсгал, өсөлттэй борлуулалт



Гайхамшигт Pascucci-гийн түүх
Caffé Pascucci-ийн түүх 1883 онд Италийн Монте-Чериньонад нэгэн жижиг наймаа эрхлэгч гэр бүл кофены худалдааг эхлүүлснээр бий болсон. Тэдний зорилго нь хамгийн чанартай кофены үрийг олохоос эхэлж байв. Амт, үнэр, гарал үүсэлд анхаарсан энэ хандлага удалгүй орон нутгийнханд танигдаж, нэр хүндээ өсгөв. Уламжлалт Итали шаралт, гар аргаар сонголт хийх арга нь брэндийн үндсэн суурь болсон.


1970-аад оноос Pascucci гэр бүл кофе шарах технологио сайжруулж, олон улсын түүхий эд нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж эхлэв. Тэд зөвхөн өндөр зэрэглэлийн арабика үрийг сонгон, чанарт төвлөрсөн философио бататгав. Ингэснээр Pascucci Италийн мэргэжлийн бариста, кафе соёлын нэг хэсэг болж өргөжив. Брэнд кофены чанар, уламжлалыг инновацитай хослуулсан өвөрмөц хэв шинжээ бүрдүүлсэн.
1996 оноос хойш Caffé Pascucci дэлхийн олон оронд салбараа нээж, олон улсын кофены сүлжээ болон өргөжив. Бренд хүн төвтэй үйлчилгээ, дулаан уур амьсгал, мэргэжлийн кофены туршлагаар ялгарч байна. Өнөөдөр Pascucci чанар, уламжлал, хүний үнэ цэнийг хадгалсан дэлхийн кофены соёлыг түгээсээр байна. Италиас эхэлсэн нэг гэр бүлийн мөрөөдөл дэлхий даяар кофенд дурлагсдын сонголт болжээ.
