PASCUCCI БРЭНДИЙН ТУХАЙ
Италид кофе гэдэг нь зүгээр нэг ундаа биш - энэ бол амьдралын нэг хэсэг, хүмүүсийг холбох соёл, урам зориг төрүүлэх урлаг юм. Италичуудын хувьд нэг аяга кофе нь тэдний сэтгэлийг сэргээх амьдралын торгон агшинг бүтээдэг.
1883 онд байгуулагдсан Pascucci брэнд нь 142 жилийн турш Итали кофены соёлыг гүн гүнзгий судалж, бүтээгдэхүүний амт чанараа итали уламжлал, философи, мэдрэмжээр баяжуулсаар ирсэн. Түүхий кофены чанартай хадгалалтаас авахуулаад нарийн технологиор хуурах үйл явц, хэрэглэгчийн гарт очих сүүлийн мөч хүртлэх бүх үе шат нь Pascucci-гийн ноу-хау дээр үндэслэн, өндөр нарийвчлал, сэтгэл шингээсэн аргаар хянагдан гүйцэтгэгддэг.
Энэхүү тууштай хичээл зүтгэл нь жинхэнэ Итали кофены мөн чанарыг дэлхий дахинд түгээх гэсэн манай зорилгын илэрхийлэл юм. Pascucci-гийн Кофе бол зүгээр нэг ундаа биш. Энэ бол мэдрэмж, урлаг, амьдралын ухаан. Бид өдөр бүрийн нэг аяга кофег урлагийн бүтээл мэт туурвихад анхаардаг.
КОФЕ БА ИТАЛИ
Италичууд өглөө бүрийг эспрессо кофегоор эхлүүлдэг үе дамжин ирсэн онцгой соёлтой ард түмэн юм. Нэг аяга эспрессо уух нь тэдний хувьд зүгээр нэг зуршил биш, харин өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэв маяг, соёл болжээ. Италичууд эспрессог удаан уудаггүй - харин хөөс мэт зөөлөн "крем" нь арилахаас өмнө ууж дуусгадаг онцгой заншилтай. Энэ нь тэдэнд хүчтэй, гүн мэдрэмжийг өгдөг. Италичууд кофенд маш нухацтай, няхуур ханддаг. Тиймээс ч Итали кофены соёл дэлхий дахинд давтагдашгүй, өөрийн гэсэн өвөрмөц хэлбэрээр үеийн үед үнэ цэнээ алдалгүй бат бөх соёл болон төлөвшжээ. Pascucci брэнд нь энэ өв соёлыг тээн, үр хойчдоо уламжлуулан, дэлхий дахинд түгээхээр зогсолтгүй урагшилсаар байна.
БРЭНДИЙН ӨВ СОЁЛ
ИТАЛИ СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ, МАШ НАРИЙН МЭДРЭМЖИЙГ ШИНГЭЭСЭН PASCUCCI
Pascucci брэнд нь 1883 оноос хойш өв уламжлалаа хадгалан, сайжруулсаар шинэ мэдрэмж, шинэ өнгө төрхийг бүтээн, орчин үеийн Итали хэв маягийг шингээсэн, чанартай, гоо зүйн тансаг мэдрэмжийг агуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.
PASCUCCI-Н 142 ЖИЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Үүсгэн байгуулагч Антонио Паскуччи худалдааны салбарт анхлан орж, хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа түүхий кофены худалдааг эхлүүлсэн.
Гэр бүлийн анхны кофе дэлгүүрийг Монте Чериньоне хотод нээж, Итали кофены уламжлалыг хөгжүүлэх суурийг тавьсан.
Pascucci кофены хууралт, үйлдвэрлэлийн процессыг өргөжүүлж, анхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглан бизнесээ өргөтгөсөн.
Кофены үрийг жигд хуурах шинэ аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
"Golden Blend" тусгай кофены жорыг бүтээж, дэлхийд жинхэнэ Итали кофены амтыг тодорхойлох эхлэлийг тавьсан.
Pascucci Shop концепци бий болж, кофены сүлжээ дэлгүүрийн загварыг тодорхойлсон.
Эспрессо болон кофены жорын чилглэлээр мэргэшсэн мэргэжлийн сургалтын төв болох Espresso School-ыг байгуулав.
Нэг удаагийн кофены капсулын судалгаа, түгээлтэнд идэвхитэй оролцож эхлэв.
Pascucci Shop концепцийг нэвтрүүлж, кофе шоп сүлжээний хөгжлийг эрчимжүүлэв. Анхны орчин үеийн чиг хандлагатай Кофе Шоп салбараа нээсэн ба дэлхий дахинд кофе шоп салбараа амжилттай нээсээр байна.
Түүхий кофены чийгийг тогтвортой хадгалах онцгой уур амьсгалтай Монте Чериньоне хотод байрлах шинэ үйлдвэр байгуулах төслөө хэрэгжүүлсэн.
"Глобал Инноватив Фүүд Трэжүр" ХХК (ГИФТ ХХК) Pascucci-г Монголд албан ёсоор нэвтрүүлж, Итали кофены соёлыг танилцуулах шинэ хуудсыг нээж байна.
Pascucci нь Дэлхий дахинд 600 гаруй салбараар дамжуулан Итали кофены соёлыг түгээж байна. Pascucci брэнд нь 142 жилийн түүхтэй Италийн кофены соёлыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх зорилгоор өнөөдөр 20 гаруй улс оронд, нийт 600 гаруй салбар-тайгаар үйл ажиллагаа явуулж байна.
БРЭНДИЙН УРИА
"PASCUCCI - SENSE OF ITALY"
Pascucci брэнд нь 142 жилийн турш Итали кофены өв уламжлалаа тээн, сайжруулан, шинэчилсээр ирсэн брэнд билээ. Итали мэдрэмж – таны гарт. Тантай хамгийн ойр байрлах Pascucci кофе шопын салбар бүр шинэхэн нэрсэн эспрессо, желато, тирамису гэх мэт бүтээгдэхүүн, үйлчилгэгээрээ дамжуулан Италид л мэдрэх боломжтой чанартай, чамин тансаг, хээнцэр, халуун дулаан мэдрэмжийг жинхэнэ утгаар нь танд хүргэх болно.
БРЭНДИЙН АЛСЫН ХАРАА
"ХҮН БҮРИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БОЛНО."
Pascucci бол зүгээр нэг кофены брэнд биш. Энэ бол Итали соёл, уламжлал, амт, чанарын илэрхийлэл юм. Pascucci-гийн салбарт хөл тавьсан мөчөөс л та Италийн гудамжинд алхаж буй мэт кофены тансаг үнэр, амт, уур амьсгал, уран нарийн дизайныг харах, үнэрлэх, сонсох, амтлах, хүрэх зэрэг бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрнэ. Pascucci таны амьдралын хэмнэл, өөртөө зориулах тансаг орон зай юм. Бид таны өглөө бүрийн эхлэл, эрч хүч нь байх болно. Завсарлага, уулзалт бүрт тань хамт байж, таны үнэнч хамтрагч, туслах, дотны найз тань байх болно.
БРЭНДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
"PASCUCCI - ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ МӨЧ БҮРИЙГ ИТАЛИ МЭДРЭМЖЭЭР ХӨГЛӨНӨ."
Бид амьдралын тань агшин бүрийг шинэлэг, өвөрмөц, тансаг Итали уур амьсгалаар хөглөж, сэтгэлд дулаахан мэдрэмжийг бэлэглэнэ.
БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНЭ / BRAND VALUE
Мэдрэмж + Итали = PASCUCCI Sense + Italy = PASCUCCI
Pascucci бол Итали уламжлал ба орчин үеийн мэдрэмжийн төгс хослол юм. Бид уламжлал ба шинэчлэлийг хослуулсан онцгой туршлагыг хэрэглэгчиддээ санал болгодог. Pascucci нь таны үнэ цэнэтэй мөч бүрийг Итали мэдрэмжээр хөглөх орчин үеийн хэв маягт нийцсэн орон зайг бүрдүүлдэг. Бид жинхэнэ Итали амт, соёлын мөн чанарыг мэдрүүлэхийг зорьдог.
ИТАЛИ 5 МЭДРЭХҮЙ 5 SENSES OF ITALY
Хараа
"Итали" гэхээр санаанд буудаг уламжлалт дүр төрхөөс давсан, илүү нарийн, шинэлэг мэдрэмжийг Pascucci-гийн цэс, интерьер дизайнаар дамжуулан мэдрэнэ.
Үнэр
Pascucci-гийн салбарт оронгуут л кофены анхилуун, гүн үнэр агаарт тархан, яг л Италийн гудамжаар алхаж буй мэт мэдрэмж төрнө.
Сонсгол
Италийн гудамжнаас сонсогдох эспрессо машины зөөлөн чимээ, уур савсах дуу нь амьд, эрч хүчтэй Италийн нэгэн өдрийг санагдуулна.
Амт
Pascucci-гийн төгс эспрессо, амтат десертүүд, уламжлалт жигнэмэг, тансаг желато зэрэг бүхий л цэс нь жинхэнэ Италийн амтыг амтлах боломжийг олгож, таны мэдрэхүйг баясгана.
Хүрэх
Эспрессо аяга, ширээ, сандал, хана, интерьерийн материал зэрэг дэлгүүрийн бүх элемент нь Итали чанар, орчин үеийн дизайн, уламжлалыг шингээсэн байдаг. Хэрэглэгчийн мэдрэхүйд тулгуурласан энэхүү орчны шийдэл нь Pascucci-гийн үнэ цэнийг улам бүр тодоор илэрхийлдэг.
БИДНИЙ БАГ ХАМТ ОЛОН
Бид Итали соёл, гоо зүй, мэдрэмжийг бүрэн ойлгож, түүнийг үйлчилгээндээ шингээж чаддаг жинхэнэ мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Тэд нарийн деталь бүрт анхаарч, кофе болон Итали гаралтай бүтээгдэхүүний талаар гүн гүнзгий мэдлэгтэйгээс гадна өөрсдийн уран мэдрэмж, сэтгэл шингэсэн ур чадвараар төгс бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн хэрэглэгчдэд хүргэдэг.
БИДНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Pascucci-д шинэлэг туршлага, дэгжин мэдрэмжийг эрхэмлэдэг, өөрийн хэв маягтаа үнэнч, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгодог хүмүүс үйлчлүүлдэг.
БИДНИЙ ӨНГӨ ТӨРХ — S·E·N·S·E OF ITALY
PASCUCCI таныг жинхэнэ Италийн мэдрэмжтэй (SENSE) танилцуулна:
SINCERE
(Чин сэтгэл)
142 жилийн уламжлал, Итали үнэнч зан чанар, гар урлалын сэтгэл шингэсэн үнэ цэнэ.
ELEGANT
(Дэгжин мэдрэмж)
Италийн гоо зүй, урлаг, орчны уран нарийн тансаг байдлыг мэдрүүлэх орон зай.
NEWNESS
(Шинэлэг мэдрэмж)
Орчин үеийн хэв маягийг Итали уламжлалтай хослуулсан шинэ, өвөрмөц илэрхийлэл.
SAVORY
(Амтлаг мэдрэмж)
Итали кофены гүн амт, баялаг үнэр, нарийн мэдрэхүйг бүх биеэрээ мэдрэх туршлага.
ENERGETIC
(Эрч хүчтэй мэдрэмж)
Италийн уур амьсгал, амьдралын хэмнэл, баяр баяслыг мэдрүүлж сэтгэлийг сэргээнэ.
Pascucci — Итали мэдрэмжийг таван мэдрэхүйгээр танд хүргэнэ.