ДЭЛГҮҮРИЙН ТӨРЛҮҮД (STORE TYPE)

Амьдралын бүхий л хэмнэлд нийцсэн Pascucci нь Хүн бүрт — хаана ч, хэзээ ч — өөрт таалагдсан хэлбэрээр кофегоо мэдрэх боломжийг олгохын тулд Pascucci-ийн салбарын төрөл, хэлбэрүүдийг нарийн тооцоолон загсварчилсан. Салбарын байршил, зорилтот хэрэглэгчийн онцлог, франчайз эзэмшигчдийн зорилго зэргийг харгалзан хамгийн өндөр үр ашигтайгаар төлөвлөсөн. Монголын зах зээлд ГИФТ ХХК нь Pascucci Кофе шопын нийт 3 төрлийн загварыг саналыг Франчайз эзэмшигч нартаа санал болгож байна.

CAFFE PASCUCCI CORE BRANCH

CAFFE PASCUCCI CORE BRANCH

Үндсэн, улаан өнгийн логотой салбар

Pascucci-гийн хүргэхийг зорьж буй бүх мэдрэмж, туршлагыг бүрэн шингээсэн энэхүү салбар нь жинхэнэ Итали кофены мөн чанарыг агуулсан, чамин тансаг, орчин үеийн хэв маяг, брэндийн үндсэн элэментүүдийг шингээснээрээ онцлогтой. Салбарын гол зорилго нь Итали кофены нарийн, гүн гүнзгий мэдрэмжийг хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Бид үйлчилгээндээ "XLVI брэндийн Steam Hummer загварын механик болон хагас автомат, бүрэн автомат гэсэн 3 төрлийн мэргэжлийн кофе машин ашиглан кофе бэлтгэлийн стандартыг өндөр түвшинд тогтмолжуулж, чухал тоног төхөөрөмжүүдийг тусгайлан байршуулж, бүтээгдэхүүний чанарыг улам сайжруулдаг. CORE салбар бол: Итали кофены урлаг, нарийн мэдрэмжийг өдөр тутмын амьдралтай тань уялдуулан мэдрүүлэх Pascucci-гийн үндсэн цөм салбар юм.

Улаан өнгийн логоИтали кофены мөн чанарТансаг орчин үеийн хэв маягМэргэжлийн кофе машин
ESPRESSO BAR

ESPRESSO BAR

Retro хэв маяг, алтан шаргал коффетой салбар

Pascucci Espresso Bar салбарууд нь Итали кофены жинхэнэ мэдрэмжийг бүрэн төвлөрсөн байдлаар хүргэдэг. Энд та: Эспрессо болон гар аргаар хийгдсэн кофены коктейль зэргээр Италийн уламжлал дээр үндэслэсэн гүн, өвөрмөц туршлагыг мэдрэх болно. Интерьер шийдлийн хувьд орчин үеийн минимал хэв маягтай, Кофе найруулах хэсгийн ар талд нарийн сэтгэл гаргасан жижиг элементүүд, Итали кофены түүх, уран мэдрэмжийг өгүүлсэн уран зохиомжтой орон зай бүхий зохион байгуулалттайгаараа онцлог. Цэсний ялгарал: Энэхүү салбар нь зөвхөн кофегоор хязгаарлагдахгүй, Италийн уламжлалт амтат хоол, вино, тусгай нэрийн коктейль, шар айраг зэрэг өргөн цэсний сонголтоор үйлчилдэгээрээ үндсэн кофе шопын core branch-аас ялгаатай.

Retro хэв маягАлтан шаргал коффетойГар аргаар хийгдсэн кофеИталийн уламжлалт хоол
KIOSK

KIOSK

Тусгай жижиг орон зайд тохирсон PASCUCCI салбарууд

Kiosk салбарууд нь их урсгалтай, зорилго тодорхой бүсүүдэд (жишээ нь: амралтын газар, зочид буудал, нисэх буудал, үйлчилгээний төв, эмнэлэг гэх мэт) илүү тохиромжтой. Онцлог нь: 25м2-30м2 хүртлэх хэмжээтэй талбайд суурилуулах боломжтой, Хурдан үйлчилгээ ба takeaway (авч явах)-д оновчтой Pascucci sign ашиглан хүний анхаарал татахуйц шийдэлтэй байдаг. KIOSK салбар нь байршил бүрт тохирсон тансаг Итали мэдрэмж, түргэн, хялбар, зорилтот хэрэглээнд нийцсэнээрээ ялгардаг.

25-30м² талбайХурдан үйлчилгээTakeaway оновчтойИх урсгалтай бүс
Нүүр хуудас руу буцах